Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 35 см-ээр их, усны дундаж гүн 50-90 см байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 5 см их, усны дундаж гүн 50-105 см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 10 см их, усны дундаж гүн 25-45 см бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджийн орчим, усны дундаж гүн 20-45 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, усны гүн дунджаар 30-35 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20 см их, усны дундаж гүн 20-55 см байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 30 см их буюу усны дундаж гүн 50-65 см байна.
Сэрэмжлүүлэг: 22-нд нутгийн хойд хэсгээр, 23,24,26-нд ихэнх нутгаар бороо орох тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна! ! !
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР